Осакагийн тэмцээн насан туршийн дурсамж байх болно

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Осакагийн тэмцээн насан туршийн дурсамж байх болно

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээнд аварга Кисэносато түрүүлсэн. Түүний хувьд тэмцээний сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс нэг даваагаар дутуу байсан юм. Гэвч тэрбээр даваагаа тэнцүүлж, улмаар нэмэлт барилдаанд түүнийг давснаар эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа хүртсэн.

Кисэносато өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд ингэж хэлжээ. “Осакагийн тэмцээнийг би хэзээ ч мартагдахааргүй сайхан өнгөрлөө. Энэ бол насан туршийн дурсамж байх болно. Би хэдийгээр аварга болсон гэлээ сэтгэл ханаж болохгүй. Ирэх тавдугаар сарын барилдаанд улам сайн хичээх болно” гэсэн байна.

Кисэносато башёгийн 13 дахь өдөр Харүмафүжид унахдаа мөрөндөө бага зэргийн бэртэл авсан юм. Тэрбээр 14 дэх өдөр Какүрюүд эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Гэвч сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хоёр барилдахдаа хоёуланд нь ялалт байгуулж, ард түмнээ дахин баярлуулсан. Кисэносато өнгөрөгч нэгдүгээр сарын башёд түрүүлж, аварга цол хүртсэн бөгөөд оны эхний хоёр башёд дараалан түрүүллээ.

Эх сурвалж: http://the-japan-news.com

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж