Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоос мэдүүлэг авах өрөөг тусгайлан тохижууллаа

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоос мэдүүлэг авах өрөөг тусгайлан тохижууллаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд байдаг бөгөөд тэд бие мах бодь, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тиймээс тэдний сэтгэл санааг тайван байлгах, тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус өрөөг тохижуулжээ.

Гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүс өөрийн өөрийн хувийн онцлогтой. Хохирогчийн өгсөн мэдүүлгийг бэхжүүлж, баримтжуулж авахад янз бүрийн шаардлага, нөхцөл үүсдэг байна. Үүнтэй холбогдуулан тус хэлтсээс тусгай тоноглол бүхий камертай, аудио, видео бичлэг хийх боломжтой, гэмт этгээдийг таних ажиллагааг явуулж болохуйцаар тусгайлан тоноглосон өрөөг ашиглалтад оруулж буй юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж