Зургаан тэмцээнд тэрбумыг зарцуулна | News.MN

Зургаан тэмцээнд тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Зургаан тэмцээнд тэрбумыг зарцуулна

Жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах “Чингис хаан-2012” тэмцээн, чөлөөт бөхийн А зэрэглэлийн олон улсын нээлттэй тэмцээнийг 2012 онд Монгол улсад зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Мөн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлт, мотоциклийн бартаат замын тэмцээн, Азийн залуучуудын сагсан бөмбөгийн болон оюутны эмэгтэйчүүдийн волейболын тэмцээнийг ирэх жил Монгол Улсад зохион байгуулах, тэдгээрт шаардагдах нэг тэрбум 64 сая төгрөгийг Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлэв.

Жүдо бөхийн дэлхийн цомын “Чингис хаан” тэмцээн гуравдахь жилдээ манай оронд зохиогдох бол чөлөөт бөхийн олон улсын нээлттэй тэмцээнийг цаашид Улаанбаатарт тус төрлийн тив дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээнүүдийг хүлээн авахад бэлтгэх зорилгоор санаачилжээ.

“Спортын шуудан” сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж