Дэлхийн хамгийн сонирхолтой экстрим аялалууд

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн сонирхолтой экстрим аялалууд

Дэлхийн олон мянган жуулчид чөлөөт цаг, амралт зугаалгаа хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэхийг хүсдэг аж. Тэдний энэ сонирхолд тулгуурлан аялал компаниуд маш содон үзвэр, үйлчилгээг санаачилсан байна.


Далайн гүнд живсэн “Титаник” хөлөгтэй танилцах аялал (Канад, Сент-Жон)

Үнэ: 105 000 ам.доллар

Британийн аяллын агентлаг “Blue Marble Private” 2018 оны “Титаник” хөлөгтэй танилцах аяллын тасалбараа борлуулж дуусчээ. Тус аялал нь далайн 4000 метрийн гүнд гурван цагийн туршид тусгай усны хувцас, хүчил төрөгчийн аппараттайгаар аялах юм. Энэ аялал нь таван жилд нэг удаа зохион байгуулагддаг юм байна.


Дэлбэрч буй галт уулын ам рүү үсрэх аялал (Чили, Араукани)

Үнэ: 15000 ам.доллараас дээш

Вильяррика галт уул нь  2847 метрийн өндөр  Өмнөд Америкийн хамгийн идэвхтэй галт уулын нэг билээ. Тус галт уул нь түүхэндээ 30 жилийн хугацаанд нам гүм байв. Харин хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сарын гурванд галт уул дэлбэрчээ.  Галт уулын амнаас гарсан лав нь нэг километр хүртэл урсдаг байна. Вильяррика дэлбэрч буй галт уулын нүх руу харайх дадлагыг зөвхөн энэ газарт л зохион байгуулдаг юм байна.  Харайлтыг нисэх онгоцноос 200 метрийн өндөрт хийдэг бөгөөд хамгийн доод цэг нь халуун лаваас 40 метрийн өндөрт буух юм. Тус аялал нь зургаан өдөр үргэлжлэх бөгөөд аяллын багцад таван одтой зочид буудал багтжээ.  


Торнадо хар шуурганы араас хөөх (АНУ, Техас)

Үнэ: 3000 ам.доллараас дээш

Торнадогийн цэцэрлэгт хүрээлэн хэмээн АНУ-д хар шуураг болдог газар нутгийг нэрлэдэг. Энэхүү байгалийн гамшиг нь АНУ-ын 13 мужийг хамардаг юм байна. Гэхдээ Торнадо нь голдуу Техаст үзэгддэг гэнэ. Харин тус аялал нь зургаадугаар сараас 12 дугаар сар хүртэл үргэлжилдэг аж. Тус аяллыг хувийн болон том оврын нийтийн тээврийн тусламжтайгаар зохион байгуулдаг юм байна.


Онгоцны далавч дээрх зугаалга (АНУ, Вашингтон)

Үнэ: 850 ам.доллар

Секим хотод нисэж буй онгоцны далавч дээгүүр зугаалах аялал байдаг юм байна. Тусгай хамгаалалтын хувцас болон тоноглолыг зүүснээр та нисэж буй онгоцны далавч дээр суух, босох, хэвтэх зэрэг хөдөлгөөнийг хийх боломжтой гэнэ. Харин  нислэгийн хурд 250 км/ц , энэ үед онгоц төрөл бүрийн хөдөлгөөн хийх бөгөөд 360 градус ч эргэх боломжтой юм байна.


Олон давхар барилга дээгүүрх зугаалга (Канад, Торонто)

Үнэ: 225 ам.доллар

Си-Эн-Тауэр –  тус телевизийн цамхаг нь 553,3 метр юм байна. Мөн чансаагаараа дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхгийн гуравт ордог. 2011 онд тус цамхгийн 35 жилийн ойд зориулан EdgeWalk хэмээх аяллыг зохион байгуулж эхэлжээ.


Цагаан акултай хамт далайн гүнд шумбах (Өмнөд Африк, Гансбай)

Үнэ: 120 ам.доллар

Гансбай – цагаан акулын хот хэмээн нэрлэдэг. Тус аялал нь 10-15 минут зарцуулна нэг торхонд 6-8 хзүн багтана Ихэнхдээ акулууд торх руу халддаггүй  гэхдээ торхны төв хэсэгт байрлахыг зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: FORBES

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж