Таван төрөлтийн “босс” талын Монголд

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Таван төрөлтийн “босс” талын Монголд

Олон улсын орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны соёлын комиссын гишүүн Клаус Шорманн энэ сарын 4-9-нд манай оронд айлчлан ирэх гэж байна. Герман улсын иргэн тэрбээр 1960-1983 онд дасгалжуулагч, орон нутгийн спортын зүтгэлтнээр ажиллаж байгаад 1984 онд Германы орчин үеийн таван төрөлтийн холбооны тэргүүнээр сонгогджээ. Улмаар 1988-1993 онд Олон улсын холбооны дэд ерөнхийлөгч, 1993 оноос ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм. Мөн 1994 оноос Олон улсын олимпийн хорооны соёлын комиссын гишүүний сонгууль хүлээж явна.

Олимпийн хөтөлбөрт багтдаг уг спортын үндэсний холбоог өнгөрөгч онд манай оронд байгуулж, Азийн холбоонд гишүүнээр элсчээ.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж