Нүүрс тээвэрлэлтийг хуваарьт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэлтийг хуваарьт оруулжээ

Гашуун сухайтад үүсээд байгаа нүүрс тээвэрлэлт тойрсон олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс хоногийн нэгдсэн хуваарь гаргажээ.

Гашуун сухайтын чиглэлд өнөөдрийн байдлаар 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэдэг аж. Үүнээс 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлт хийж байжээ. Энэ нь тухайн чиглэлд авто машины дараалал үүсэх, жолооч нар олон хоногоор нойр хоолгүй явж, эрүүл мэндээрээ хохирох зэрэг сөрөг үр дагавар дагуулах болсон аж.

Харин нүүрс тээвэрлэлтийг хоногийн нэгдсэн графикт оруулснаар дээр дурдсан сөрөг үр дагаврууд буурна гэж холбогдох албаныхан хэлж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж