Р.Федерер дараагийн тойрогт шалгарав

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Р.Федерер дараагийн тойрогт шалгарав

Талбайн теннисний “Masters” ангиллын тэмцээн АНУ-ын Майамид болж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын дөрөвдүгээр тойрогт Швейцарийн Рожер Федерер шалгарлаа. Тэрбээр өчигдрийн тоглолтод Аргентиний Хуан Мартин дел Потрог 6:3, 6:4-өөр буулган авлаа. Федерерийн дараагийн өрсөлдөгч Испанийн Роберто Баутиста юм.

"Miami Open-2017" тэмцээний дөрөвдүгээр тойрогт Швейцарийн Стан Вавринка, Испанийн Рафаэль Надаль, Японы Кей Нишикори нарын шилдгүүд үлдээд байна.

7 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх ням гаригт тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж