Siemens цахилгаан машин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Siemens цахилгаан машин үйлдвэрлэнэ

“Siemens” концерний анхаарлыг швед оюутнуудын бүтээсэн шинэхэн компани татаж чаджээ. Тэд хотын тээвэрт зориулсан авсаархан, хямд зардалтай, цахилгаан машин бүтээхээр шийдэн, 1,5 сая ам.долларын краудфандинг (хандив цуглуулах) хийсэн байна. Gadgets Now сайтын мэдээлснээр талууд хэдийнэ гэрээгээ хийсэн ба хотын шинэ тээврийн хэрэгслийг ирэх жилийн эхээр хэрэглэгчдэд танилцуулахаар төлөвлөжээ.

Машиныг хөнгөн чанарын шинэ материалаар бүтээх бөгөөд жин нь 400 кг орчим байх гэнэ. Аккумляторын нэг удаагийн цэнэг нь ойролцоогоор 150 км-ын зам туулахад хангалттай ажээ. Хамгийн дээд хурд нь 130 км/цаг байх гэнэ. Машины уламжлалт жолоог Nintendo Wii хяналтын төхөөрөмж шиг зүйлээр солих гэнэ.

Uniti Sweden машины үйлдвэрлэлийг 2019 он гэхэд эхлүүлэх ажээ. Зохион бүтээгчид шинэ загвараа орчин үеийн экологийн машины бүх шаардлагыг хангасан байна гэж хэлж буй. Машин Европдоо харьцангуй бага үнэтэй 22 мянга орчим ам доллар байна гэж тооцоолжээ.   

Өнөөгийн Chevrolet Bolt, Tesla Model 3 цахилгаан машинууд нь зах зээлд гарахаар бараг бэлэн болсон ба энэ машинаас бүтэн хагас дахин өндөр үнээр зарагдах ажээ. Тиймээс шинэ машин худалдан авагчдыг үнээрээ татаж чадна гэсэн сэттгэгдлийг бүтээгч нарт нь төрүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж