Монгол-Финландын бизнес уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Монгол-Финландын бизнес уулзалт болно

Гадаадын хөрөнгө оруулалтын газар Финландын Үйлдвэрүүдийн холбоотой хамтран энэ сарын 31-нд Улаанбаатар хотноо “Монгол-Финландын бизнес уулзалт”-ыг зохион байгуулах аж. Уг арга хэмжээ нь Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Тарьяа Халонены Монгол улсад хийх төрийн айлчлалын үеэр болох гэж буйгаараа онцлог юм. Бизнес уулзалтын зорилго нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг Финландын ажил хэрэгч хүмүүст таниулан сурталчлах, бизнесийн шууд харилцаа холбоо тогтооход чиглэгдэх аж. Хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд чухал арга хэмжээ болно гэж Гадаадын хөрөнгө оруулалтын газар мэдэгджээ.

 
Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж