“Өгий цом-2017” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

“Өгий цом-2017” тэмцээн боллоо

Архангай аймгийн Өгий нуур суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өгий нуурын тунгалаг мөсөн дээр "Өгий цом-2017" тэмцээнийг мөсөн шагай харваа, мөсний загасчлал гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа.

Монголын Загасчлалын холбооны нийгэмлэг дөрөв дэх удаагаа зохион байгуулсан ''Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загас барьдаг. Өөрөөр хэлбэл, 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг. Үүний дараа барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжээд, буцаан нууранд нь тавьж, хэн хамгийн том, их жинтэй загас барьсан нь аварга болдог ажээ. Тэмцээнд “Улаанбаатар” баг тэргүүлж, “Хөх тул”, “Хулд” багууд удаалжээ.

Харин Архангай аймгийн мөсний шагайн харвааны “Өгий цом” тэмцээнд 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, Цэнхэр сумын харваач Н.Батхүү, Батцэнгэл сумын харваач М.Содномцамц, Цэнхэр сумын харваач З.Түвшинбат, Өгийнуур сумын харваач Д.Адуучинбаатар, Улаанбаатар хотын харваач Б.Пүрэв-Очир нар эхний таван байрт шалгарчээ. Багийн дүнгээр шагайн харвааг Цэнхэр сумын харваачид тэргүүлсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж