Гурван хөлтэй хүүхэд төржээ

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Гурван хөлтэй хүүхэд төржээ

Хоёр хөлийнх нь арын хэсэгт сүүл мэт уншиж илүү хөлтэй хүүхэд энэтхэгт төржээ. Төрөөд ердөө долоохон хонож буй уг нярайн зураг эдүгээ интернэт ертөнцөд тархаж, олон хүнийг гайхшруулаад байгаа юм.

Тус улсын иргэн Срилата Канчанапалли гэгч 25 настай бүсгүй Телангана хотын Жангаон дүүргийн эмнэлэгт энэ сарын 21-ний өдөр амаржиж, охинтой болжээ. Гэвч охин нь гурван хөлтэй төрсөн байна.

Бүсгүй охиноо төрснөөс хоёр хоногийн дараа 87 км замыг туулж,  Найдерабад мужийн Нилоуферын эмнэлэгт ирж, илүү хөлийг нь тайруулах мэс засал хийлгэхээр болсон байна.

Мэс засал хэдий аюултай байсан ч, бүсгүйг бурхан ивээж мэс засал ч амжилттай болжээ. Одоо охин хоёр хөлтэй болсон бөгөөд биеийн байдал нь ч тогтворжиж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж