АНУ-ын нэрт продюсер DCAT, “VTV HD” телевизтэй хамтран хэрэгжүүлсэн “All or nothing” шоуны ялагчаар “Маф976” нэгдэл тодорсон билээ. Уг шоунд тэргүүн байр эзэлснээр алдарт реппэр Снүп Догтой хамтран дуулж, видео клип хийлгэх эрхийн эзэн болсон юм. Энэ талаар уг нэгдлийн гишүүн та бидний мэдэхээр “Mekh ZakhQ”-ээс тодруулахад “Одоогоор дууны ажил дундаа явж байна. Ирэх тавдугаар сараас АНУ-ын Калифорн мужруу явж Снүп Догтой хамт клипний зураг авалтад орно” гэсэн юм. Зураг авалтын нэг хэсгийг Калифорнд авах бол үлдсэн хэсгийг Монголд авахаар төлөвлөөд байгаа юм байна. Харин дуу нь зугаа цэнгэл, хөдөлмөр гэх мэт олон төрлийн сэдвийг хөнджээ. Ямартай ч Снүп Догтой дуулна гэдэг худлаа гэсэн зарим шүүмжлэлийг тэд няцааж, зураг авалтад орно гэдгээ хэллээ.
Г.ТҮШИГ