Сарын хугацаанд 121 удаа гал түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Сарын хугацаанд 121 удаа гал түймэр гарчээ

Нийслэл хотод өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 136 дуудлага бүртгэгджээ. Мөн обьектын гал түймэр 121 удаа гарсан байна. Тухайлбал, гуравдугаар сарын 12-нд СБД-ийн тавдугаар хороонд байрлах “Саруул” худалдааны төвийн 24х60 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичин барилгын хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт  том хэмжээний түймэр гарсан.  Онцгой байдлын ажилтнууд шуурхай ажилласны үр дүнд уг обьектын нэг давхрын 11 павилионы 62 лангуу, хоёрдугаар давхрын 13 павилионы хамт  гал түймэрт өртүүлэлгүй авран хамгаалсан байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж