Г.Дэнзэн нарыг Шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэн нарыг Шүүх хурал үргэлжилж байна

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа. Хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан байна. Ингэхдээ шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч н.Нямжав шүүх хуралдаанд ирсэн, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан гэдэг шалтгаанаар шүүгдэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн иргэний хариуцагч нотлох баримт гаргуулах шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй аж.

Тиймээс Шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байна. 

Сануулахад, Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутган, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм.

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн билээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж