Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Хэн нь хэн бэ?

Ардчилсан намын шат, шатны сонгуульд өрсөлдөгчдийн сунгаа ид дундаа орж байна.

Сунгаа дундаас хамгийн их анхаарал татаж буй нь нийслэлийн Ардчилсан намын даргын өрсөлдөөн юм. Эл сунгаанд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар халз тулаад байгаа.

Хэн нь ирэх дөрвөн жилд нийслэлийн Ардчилсан намыг удирдахыг ирэх дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон дотоод сонгуулийн санал хураалтаар хагална. Ардчилсан намын даргын сунгаатай харьцуулахад нийслэлийн Ардчилсан намын даргын өрсөлдөөн нам жим өрнөж байна.

Нийслэлийн Ардчилсан намыг төв намтай нь харьцуулахад илүү эв нэгдэлтэй байж, асуудлаа шийдэж, ирсэн гэж тодорхойлж болно. Харин өнгөрсөн онд болсон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хавтгайдаа шахам ялагдал хүлээсэн нь дээрээ суудлаа олоогүйтэй холбоотой гэх нь бий. Иймээс хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараа болох нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах хүчирхэг нам болон шинэчлэгдэхэд хэдхэн хоногийн дараа болох санал хураалт шийдэх учиртай.

Нэр дэвшигчдийн талаарх “CV”-г хүргэж байна.


ДАШЖАМЦЫН БАТТУЛГА

Төгссөн сургууль:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль

  • 1979-1984 онд ОХУ-ын Санкт петербург хотын Эдийн засгийн дээд сургууль

Мэргэжил:

  • Эрчим хүчний инженер, эдийн засагч, Монгол Улсын зөвлөх инженер

Ажилласан байдал:

  • 1984-1985 ДЦС-4-т эдийн засагч

  • 1985-1989 Түлш эрчим хүчний яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

  • 1989-1990 Дархан хотын ДЦС-д ахлах эдийн засагч

  • 1990 онд Дархан хотын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны орлогч дарга

  • 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн

  • 1993-1996 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч

  • 1996-2000 онд УИХ-ын гишүүн

  • 1998-2000 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

  • 2001-2005 онд “Галт гарьд” ХХК-ний зөвлөх

  • 2005-2010 онд УБЦТС компанийн гүйцэтгэх захирал

  • 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга


ШАРАВДОРЖИЙН ТҮВДЭНДОРЖ

Төгссөн сургууль:

  • 1985 онд Нийслэлийн арван жилийн 5 дугаар дунд сургууль

  • 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, радио холбооны инженер мэргэжлээр

  • 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр

  • 1999 онд Батлан хамгаалах их сургууль, Хууль зүйн ухааны магистр

  • 2000 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежер

  • 2001 онд Батлан хамгаалах их сургууль, Хууль зүйн ухааны доктор

Мэргэжил:

  • Хуульч, улстөрч, хууль зүйн ухааны доктор

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Ардын армийн 124 ангид салаан захирагч/дэслэгч/

  • 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга

  • 1996-1999 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга

  • 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

  • 2000-2003 онд МоАХ-ны дарга

  • 2004-2006 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга

  • 2006-2007 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2006-2014 онд МоАХ-ны дэд дарга бөгөөд гүйцэтгэх захирал

  • 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга

  • 2012 оноос УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга

  • 2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд

  • 2014 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж