Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорт шилжүүллээ.
П.Даш, Л.Алтангэрэл нарыг албан тушаалаа урвуулан Онцгой байдлын ерөнхий газрын барилгын их засварын ажлыг тендер зарлахгүйгээр, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан, мөн тендер зарлахгүйгээр автомашин худалдан авч байгууллагад хохирол учруулсан зэрэг хэд хэдэн гэм буруутай үйлдэлд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад, Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна.
А.Зул