Монголд газардсан онгоцыг засварлах нэмэлт хүч ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Монголд газардсан онгоцыг засварлах нэмэлт хүч ирнэ

Гуравдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг одоог хүртэл засварлаж дуусаагүй байгаа. Тиймээс АНУ-ын талаас цэргийн зориулалттай С17 маркийн хоёр онгоцыг Монголд ирүүлж, шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэхээр болсон байна. Онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт буух зөвшөөрөл авчээ.

Сануулахад, Катараас нислэг үйлдэж явсан АНУ-ын цэргийн зориулалттай С17 онгоц нислэг үйлдэх явцад дөрвөн хөдөлгүүрийнх нь нэг ажиллахгүй болсон тул буух зөвшөөрөл хүсч, Монголд газардсан. Онгоцны экипаж найман хүний бүрэлдэхүүнтэй явсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж