21 аймгийн сагсан бөмбөгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний медальт байрт шалгарсан багууд шагналын мөнгөө гардан авлаа. 2016-2017 оны лигийн тэмцээнд 12 аймгийн баг оролцсон бөгөөд тэмцээний шагналын сан 50 сая төгрөгт багтсан билээ. Лигийн аварга багаар Т. Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” шалгарч 20 сая төгрөг гардсан бол З. Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Альянс Тех” дэд аваргын 15 саяаа өнөөдөр авлаа. Мөн Үндэсний лигийн хүрэл медалийн эзэд болсон Д. Аюурзана эзэнтэй “Эрдэнэт хот Икон” баг 10 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн.
2016-2017 оны лигт анх удаа Хойд Солонгосын легионер тоглогчдыг тоглуулсан нь онцлог байсан юм. Монголын сагсан бөмбөгийн талбайд АНУ, Хойд Солонгосын сагсан бөмбөгчид нэг багт хүчин зүтгэсэн гээд олон олон сонин ихтэй Үндэсний лиг өндөрлөлөө.
Үндэсний лигийн эргэн тойронд болсон сонирхолтой мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР