Дуучин, жүжигчин Майли Сайрус аавдаа зориулан хөлийнхөө уланд шивээс хийлгэжээ. Түүний аав дуучин Билли Рэй Сайрус өөрийн твиттер хуудастаа “Dad” гэх үгийг хөлийнхөө уланд шивүүлсэн охиныхоо зургийг нийтэлсэн байна. Улмаар “Өнөөдрийг хүртэл харсан хамгийн гоё шивээс ч байж магадгүй. Майли Сайрус” гэх тайлбарыг зүүжээ.
Харин түүний зурагны дор шүтэн бишрэгчид нь “Хөөрхөн юм бэ”, “Майли шиг охинтой та ч азтай аав юм аа” гэх мэтчилэн сэтгэгдлээ үлдээсээр байна.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN