Вашингтон дахь уулзалт дээр Ангела Меркель Дональд Трампын охин руу хэрхэн харж байсныг олон нийтийн сүлжээнийхэн хэдийнэ анзаарчээ.
Энэ тухай Mashable хэвлэл хамгийн түрүүнд дуугарав. Герман, Америкийн бизнесийн лидерүүдийн дугуй ширээний уулзалт дээр реалити шоуны од, Бизнесвумен, гоёл чимэглэлийн эдлэлийн наймаачин бүсгүй оросоор чөлөөтэй ярьдаг, химийн ухааны доктор канцлертай зэрэгцэн суусан байх юм” гэж тус хэвлэлийн сэтгүүлч Тим Честер бичсэн байна.
Честерийнхээр бол Меркель энэ уулзалт дээр Иванкаг байх ёсгүй газраа байна гэж үзсэн бололтой. Түүний бодолтой сүлжээний олон хэрэглэгчид санал нийлсэн байгаа юм шиг.
"Меркель: Чөтгөр аваг гэж, тэр энд юу хийж суугаа юм бэ?".
Lina Lora Prosser @linaloraprosser
Merkel: "what on earth are you doing here?"
”Чи энэ уулзалт дээр юу хийж байгаа юм бэ? гэж Меркель харцаараа асуулаа. Чамайг хэрхэн хардгийг бид мэдэж авлаа".
Now we know what Merkel's "why are you at this meeting?" face looks like.
"Иванка АНУ-ын Ерөнхийлөгчийн аппаратад юу хийдэг хүн бэ?".
#Germany's Chancellor Angela #Merkel was sat next to @IvankaTrump during WH official talks. What is Ivanka's job in the #US administration?
Зарим нь энэ далимыг ашиглан дургүйцлээ илэрхийлсэн байна.
"Тэр ийшээ ирэх хэрэггүй байсан юм!".
"Ivanka Trump sits in meeting with Chancellor Merkel"
“Mashable” тэмдэглэхдээ Меркель болон Трампын охин хоёрын бусад гэрэл зурагт тэд энэхүү уулзалтын үеэр хамтдаа хөгжилтэй байсан нь харагдсан гэжээ.
Иванка энэ тухай өөрөө Twitter-т бичихдээ энэ уулзалтад очсон нь миний хувьд том хувь юм гэжээ.
Honored to join @realDonaldTrump, Chancellor Merkel and CEOs of US and German companies in a robust discussion on #WorkforceDevelopment
Сарын өмнө Mashable, Ерөнхийлөгчийн охин оролцсон Цагаан ордны бас нэг уулзалтыг анзаарсан байв. Тэр үед Трампын зочин нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ба Ерөнхийлөгчийн охин түүнийг хэрхэн харж байсан нь гэрэл зургийн хальсанд буужээ.
"Иванка бүхнээ зориулахад бэлэн юм шиг л харж байгаа биз ".
Ivanka looking like she's willing to risk it all.
"Миний харах дуртай гэрэл зураг бол “нөхөртэй эмэгтэйчүүд Жастиныг хэрхэн угтдаг” тухай зургууд юм.
My favourite photo genre is "married women meeting Justin."
Бэлтгэсэн Ш.МЯГМАР