Шалган зааварчлах ажлын тайланг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Шалган зааварчлах ажлын тайланг танилцууллаа

Татварын ерөнхий газрын Татварын Хяналт шалгалт, арга зүйн газрын баталсан “Хяналт шалгалтын нэгжүүдэд хийх шалган зааварчлах ажлын удирдамж”-ийн дагуу дүүргүүдийн хяналт шалгалтын нэгжүүдэд хийсэн ажлын нэгдсэн тайланг өргөтгөсөн хурлаар ТЕГ-ын ТХШАЗГ-т НТГ-ын ТХШХ-ээс танилцуулав. Хуралд ТЕГ-ын ТХШАЗГ-ын татварын улсын (ахлах) байцаагч нар болон Нийслэл, дүүргийн ТХШ хариуцсан татварын улсын (ахлах) байцаагч нар оролцов.

Энэхүү шалган зааварчлах ажил нь “Татварын албаны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх журам”-д заасан татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хүрэх түвшин, итгэлцүүрийг 2017 онд бүрэн хангуулах, урд оны алдаа дутагдлыг арилгуулах, татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадвар, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой юм.

Шалган зааварчлах ажлын үр дүнгээр дүүргүүдийн хяналт шалгалтын нэгжүүдэд 2017 онд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг хангах биелүүлэх, “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ийн заалт нэг бүрийг алдаагүй бүрэн хэрэгжүүлж ажиллах, хяналт шалгалтын нэгжид ажиллаж байгаа татварын улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлага зохион байгуулалтыг сайжруулан ажиллах зөвлөмж гарган хүргүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ТЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж