Монголд анх удаа робот хагалгаа хийнэ | News.MN

Монголд анх удаа робот хагалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа робот хагалгаа хийнэ

Манай улсын эрүүл мэндийн салбарт анх удаа робот хагалгаа хийгдэхээр боллоо. Өчигдөр эрүүл мэндийн сайд С.Ламбаа БНСУ-ын Вонгуван их сургуулийн эмч нарыг болон тус сургуульд робот хагалгааны чиглэлээр суралцаад ирсэн Төмөр замын нэгдсэн эмч нарыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Вонгуван их сургуульд номын дуу сонсож, урологийн эмнэлэгт нь дадлагжсан Төмөр замын нэгдсэн эмнэлэгийн хоёр эмч өнөөдөр өөрийн эмнэлэг дээрээ түрүү булчирхайн робот хагалгааг гардаж хийх гэж байна. БНСУ-ын Вонг-Ва их сургуулийн эмч багш нар манай эрдэмтдийг бэлтгээд зогсохгүй урологийн эмнэлэгт очсон манай гурван өвчтөнд хагалгаа хийж амьдрал хайрлажээ.

Робот хагалгаа гэдэг нь хүний нүднээс 18 дахин хурц нарийн хардаг хамгийн сүүлийн үеийн өндөр дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмчийн гар оролгүй алсын зайнаас хагалгаа хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хамгийн орчин үеийн дэвшилтэт технологоор хүндэрсэн хорт хавдар боло түрүү булчирхай зүрх бөөрний хагалгааг алсын зайнаас удирдаж хийхийг робот хагалгаа гэж ойлгож болно гэсэн юм.

Цаашид ч эмч, мэрэгжилтнүүд бэлтгэн эмнэлэгийг нь зориод очсон өвчтөнүүдэд робот хагалгаа хийхдээ дуртай байх болно гэдгээ Солонгосын талаас илэрхийлсэн юм. Төмөр замын эмнэлэгээс гараагаа эхэлж байгаа робот хагалгааг цаашид бүх л эмнэлэгтээ хийдэг байхаар төлөвлөж байгаагаа салбарын сайд дуулгасан юм. Тодруулбал, Клиникийн II эмнэлэг дээр маргааш робот хагалгааны суурийг тавихаар болжээ.

Олон сая төгрөгийн үнэтэй хагалгаанууд манай улсад хийгдэж эхэлж байгаа нь иргэд гадны өндөр үнэтэй эмнэлэгийг зорих шаардлагагүйгээр эх орондоо бүрэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-03 124.158.64.65

БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно

Утас 9192-5988 9913-7275

Avatar

Зочин 2011-08-03 124.158.64.65

БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно

Утас 9192-5988 9913-7275

Avatar

Зочин 2011-08-03 202.126.91.246

Хагалгаа монголд амжилттай болвол гадаадад хийдэг болно гэсэн шүү

Avatar

Зочин 2011-08-03 133.70.80.59

turshlagiin ajil hiij bolno gehdee eniigee ingej reklamdaad baihaar durgui hureh yum mongolchuudiig arai l denduu basamjilah yumdaa

Avatar

Зочин 2011-08-03 133.70.80.59

hudlaa sht zugeer hagalgaa hiij chaddaggui humuus robot ashiglahaaraa saijirna gej yu baidiin zugeer l neg turshlagiin ajil bna baruund ch gesen iim turshilt hiih sonirholtoi em nar zunduu l baidiimdoo

Avatar

Зочин 2011-08-03 202.131.229.114

монголын эмчнаар сайн шүү

Avatar

zochin 2011-08-03 210.106.202.225

sain bna shuu mongol emch nar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж