Робот хагалгаа гэдэг нь хүний нүднээс 18 дахин хурц нарийн хардаг хамгийн сүүлийн үеийн өндөр дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмчийн гар оролгүй алсын зайнаас хагалгаа хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хамгийн орчин үеийн дэвшилтэт технологоор хүндэрсэн хорт хавдар боло түрүү булчирхай зүрх бөөрний хагалгааг алсын зайнаас удирдаж хийхийг робот хагалгаа гэж ойлгож болно гэсэн юм.
Цаашид ч эмч, мэрэгжилтнүүд бэлтгэн эмнэлэгийг нь зориод очсон өвчтөнүүдэд робот хагалгаа хийхдээ дуртай байх болно гэдгээ Солонгосын талаас илэрхийлсэн юм. Төмөр замын эмнэлэгээс гараагаа эхэлж байгаа робот хагалгааг цаашид бүх л эмнэлэгтээ хийдэг байхаар төлөвлөж байгаагаа салбарын сайд дуулгасан юм. Тодруулбал, Клиникийн II эмнэлэг дээр маргааш робот хагалгааны суурийг тавихаар болжээ.
Олон сая төгрөгийн үнэтэй хагалгаанууд манай улсад хийгдэж эхэлж байгаа нь иргэд гадны өндөр үнэтэй эмнэлэгийг зорих шаардлагагүйгээр эх орондоо бүрэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа аж.