“Beauty and the Beast” кино нь энэ сарын 17-нд дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Харин Кувейтийн үндэсний кино компани нь Twitter хуудаснаа киноны агуулгыг дахин шалгах шаардлага гарсан тул киног дэлгэцээс буулгасан тухайгаа зарласан байна.
Энэ шийдвэр нь тус компанийн залуучуудын өмнө хүлээсэн үүрэг, зарчимтай холбоотой гэнэ.
“The Beauty and Beast” кино олон нийтийн хүртээл болмогц Оросын Төрийн ДУМ гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар тус киног орост 16 наснаас доош насны хүүхдүүдэд үзүүлэхгүй байхаар болсон байна.
Хэдийгээр тус кинонд бүдүүлэг үг хэллэг, архидалт, мансуурсан зураг байхгүй ч Беллд тохиолдож буй уй гашуу хүүхдийн сэтгэхүйд муугаар нөлөөлнө гэж үзэж байна.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ТАСС