Дэлхийн өнцөг булан бүрт өнөөдөр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Facebook хуудаснаа гадны ихэнх улс орны төлөөлөгчд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байгаа нь энэ баяр дэлхий нийтийг хамрах болжээ.
Мөн CNN агентлаг Наурызын баярт зориулан тусгай бичлэг цацжээ.
Наурызын баярыг Казахстаны бүхий хотод тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэр дундаа Казахстаны эртний хот болох Туркестад Наурызын баярын өдөр “Эртний Торгоны Зам”-ын өнгө төрхийг харуулахыг хичээсэн үзэсгэлэн гарч байна. Эртний Торгоны Зам нь Туркестан хотоор дамжин өнгөрдөг байжээ.
Харин Ираны төрийн алба Наурызын баяраа тав хоног амардаг бол их дээд сургууль, бизнес эрхлэгчид 13 хоног амардаг аж.
Узбекистан улсад Наурызын баяр дайснаа уучилж, хоорондоо муудалцахгүй, хүмүүст тусалж өнгөрүүлдэг гэнэ. Энэ бүхэн нь аз авчирна гэ тэд итгэдэг аж.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ