Хаягдал усаа хаана ашиглах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Хаягдал усаа хаана ашиглах вэ?

Хаягдал усыг цэвэршүүлж байгааг мэргэжлийн бүх байгууллагаас шинжилж, судалсны дүнд найдвартай гэдгийг тогтоожээ. Гэхдээ одоогоор цэвэршүүлсэн усыг юунд ч ашиглаагүй байна-

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Баасандорж

Дэлхий дээр 5,5 тэрбум шоометр бохир ус хаягддаг гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир ус хаядаг байна. Бохир усыг механик биологийн, биотехнологийн, ненотехнологийн, мембран технологийн аргаах бохирдлоос салгаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй болтол цэвэрлэх өндөр нано технологиудыг дэлхийн даяар ашиглаж байгаа юм.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг дэлхийн даяар усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэгдсэн Үндэсний байгууллагаас энэ жил “Хаягдал ус” уриан дор тэмдэглэхээр зарласан билээ.

БОХИР УСЫГ ЯМАР Ч ХИМИЙН БОДИС АШИГЛАЛГҮЙГЭЭР УНДНЫ УСАНД ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Гачуурт дахь Бохир усны цэвэрлэх байгууламжийг 2016 оны есдүгээр сард байгуулжээ. Хоногт 25 метр куб бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай аж. Баянзүрх дүүргийн алслагдсан 27 хороо болох Гачуурт тосгоны эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, хорооны Засаг даргын тамгын газар, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн байр төвлөрсөн шугамд холбогджээ. Мөн 40 гаруй орон сууц, уурын зуух ч багтсан байна. Бохир усны цэвэрлэх байгууламжийн эхний шатлалын шүүлтүүрээр ирж буй бохир усны лаг, зарим эрдэс, нянг шүүгээд дараагийн шатлал руу дамжуулна. Ингэж дамжуулах бактерийг хэт ягаан туяагаар устгаад, 100 хувь цэвэршүүлсэн ус болгож байгаа аж. Шүүлтүүр хийх явцад лаг хуримтлагдана гэсэн ойлголт байхгүй байна. Тус төслийнхөн анх удаа Америкийн борцолсон бактерийг туршиж, үржүүлэн лагийг идүүлэх арга замаар бүрэн устгаж байгаа аж. Энэ байгууламжид айлууд, албан байгууллагуудын бохироос гадна ахуйн, эмнэлгийн цус, бусад хортой гээд бүх төрлийн бохирыг агуулсан хаягдал ус ирж байгаа юм. Гэхдээ одоо ямар ч химийн бодис ашиглалгүйгээр ундны усаар ч хэрэглэж болох хэмжээний цэвэршүүлж чадаж байгаа аж.

Нийслэлчүүдийн ундны усны эх рүү бохир биш цэвэршүүлсэн ус урсаж байгаа гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Баасандорж хэлж байв.

1997 онд байгуулагдсан "Ховдтуул" компани бохир усыг цэвэршүүлэх технологийг хөгжүүлэх, бага оврын цэвэрлэх байгууламжийг барих, угсрах, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилготой ажилладаг байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах чиглэлээр 0.5-5кВт эрчим хүч гаргах зөөврийн усан цахилгаан болон бага оврын салхины цахилгаан үүсгүүр барих угсрах, нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж. Өдгөө тус компани АНУ, ОХУ, Хятад, Англи, Герман, Финлянд, Чех, Солонгос, Эстони зэрэг улс орнуудтай хамтын ажиллагаатай ажилладаг байна.

ХУУЛЬ ЁСНЫ ОРЧИН БҮРДВЭЛ СААРАЛ УСЫГ БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЖ БОЛНО

Хаягдал усыг цэвэршүүлж байгааг мэргэжлийн бүх байгууллагаас шинжилж, судалсны дүнд найдвартай гэдгийг тогтоожээ. Гэхдээ одоогоор цэвэршүүлсэн усыг юунд ч ашиглаагүй байна. Хамгийн гол нь энэхүү цэвэршүүлсэн буюу саарал усыг Монгол улсын хэмжээнд юунд ашиглаж болохыг хууль, эрхзүйн хүрээнд тодорхой болгох шаардлагатай байгаа аж. Хууль ёсны орчин бүрдвэл саарал усыг бүх төрлийн үйлчилгээнд нэвтрүүлж болно. Мөн ийм цэвэрлэх байгууламжийг өрхийн хэмжээнд нэвтрүүлэх, хэрэглэсэн усаа цэвэршүүлэх, бусад хэрэгцээнд ашиглах боломжоор хангах боломжтой аж. Одоогоор Гачуур тосгон дахь цэвэрлэх байгууламж 120 гаруй өрхөд орчин үеийн бие засах газрыг суурилуулж өгөөд байгаа юм байна. Өмнө нь энд бохир ус нөөцлүүрийн сав байдаг байсан бөгөөд айл өрхөөс ирж буй бүх бохир нөөцлүүрт хуримтлагдаж, сүүлдээ савных нь цоорхойгоор Туул гол руу шууд нийлүүлэгдэж байжээ. Тэгвэл одоо ус цэвэршүүлэх байгууламж хоногт 25 шоометр бохир усыг бүрэн цэвэршүүлж байна. Нийслэлчүүдийн ундны усны эх рүү бохир биш цэвэршүүлсэн ус урсаж байгаа гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Баасандорж хэлж байв.

Гачуурт дахь Бохир ус цэвэрлэх байгууламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг greywater.mn сайтаас авна уу.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж