Грекийн цагдаагийнхан тэсрэх бодистой илгээмж илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

Грекийн цагдаагийнхан тэсрэх бодистой илгээмж илрүүлэв

Грекийн цагдаагийн ажилтнууд тэсрэх бодистой найман ширхэг илгээмж илрүүлжээ. Илгээмжийг Европын улстөрчид болон тив дамжсан корпорацийн эздэд илгээхэ гэж байсан хэмээн The Independent сонин мэдээлэв.

Хууль хяналтынхан Афины хойд хэсэг дэх шуудан ялгах төвөөс тэдгээр сэжиг бүхий илгээмжийг олсон байна. Илгээмж дотор ёслолын буудлагын эд зүйлд ашигладаг тэсрэх бодис байжээ.

Орон нутгийн “Галт үүрийн хуйвалдаан” нэртэй анархист байгууллагынхан “Өшөө авалт” ажиллагааны хүрээнд тэсрэх бодис бүхий илгээмжийг явуулах болно гэж мэдэгдсэн байна.

Энэ сарын 16-нд террористууд Парис дахь ОУВС-гийн төв байранд тэсрэх бодистой илгээмж явуулсан ба тэр илгээмж, дэлбэрч нэг хүн хэлмэгдсэн билээ. Үүний өмнөх өдөр мөн Германы Сангийн сайдад ирсэн ийм илгээмжийг тусгай албаныхан илрүүлэн устгасан байна. 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж