Мисс Б.Гүнзаяа “Film awards tv”-тэй хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Мисс Б.Гүнзаяа “Film awards tv”-тэй хамтарч ажиллана

Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээн эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа нэгэн бол мисс Б.Гүнзаяа юм. Тэрбээр өнгөрсөн жил гэхэд “Miss city tourism world 2016” тэмцээний “Best image” шагналын эзэн болсон удаатай. Тэгвэл чадварлаг бүсгүй энэ удаад эх орноо төлөөлөн Азийн Оскар буюу AFA-д оролцсон.

AFA нь 2007 оноос эхлэн Азийн кино салбарыг хөгжүүлэх, шилдэг жүжигчдийг бий болгох зорилготойгоор зохион байгуулагдсаар ирсэн түүхтэй. Жил бүр тус наадмын хүрээнд хамгийн онцлог, амжилттай, олны хүртээл болсон кино салбарын алдартнуудыг урьж оролцуулан, шагнаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон хүргэдэг аж. Харин мисс Б.Гүнцэцэгт Хонг Конгийн “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал ирсэн байна.

Тэрбээр энэ тухай нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал авсан. Өчигдөр орой тус телевизийн захирал Саша Васентай уулзаж ярилцсан. Тэр надад хэлэхдээ маш олон орны хэдэн зуун эмэгтэйчүүд ийм боломж олгохыг гуйдаг, хүлээдэг. Бидний зүгээс чамайг зургаар чинь болон гаргасан амжилтаар чинь шалгаруулж сонгосон. Шүүгчид бүгд л зургийг чинь хараад Монгол хэмээн сонгосон. Энэ бол маш том боломж олгож байгаа хэрэг юм” хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж