Ж.Алтанцэцэг студиэ нүүлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Ж.Алтанцэцэг студиэ нүүлгэжээ

Хүүхдийн уран бүтээлд илүүтэй анхаарах болсон дуучин Ж.Алтанцэцэг өөрийн “Pro sound” студиэ нүүлгэсэн гэнэ. Түүний студи одоо “Жаргалан” хотхонд байрлах болсон гэнэ. Одоогоор засварын ажилтай байгаа “Pros Sound” студийн дотоод засал чимэглэлийг дуучин бүсгүй өөрөө гаргасан гэнэ. Тэрбээр илүү гэгээлэг, тав тухтай, дулаан орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа аж. Иймд Ж.Алтанцэцэг уран бүтээлийн ажлаа түр хойшлуулаад байгаа аж.

Харин завсарын ажил дуусахаар дуучин Ж.Алтанцэцэг бие даасан попера дуунаас бүрдсэн цомгийн ажилдаа орох төдийгүй ирэх намраас тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж