Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр /2017.03.21/ 15.00 цагийн орчимд хүүхэд мэндэлжээ. Шүүх хурлын үеэр жирэмсэн гэнэт нярайлж, шүүгч нь хүүхдийг эх барьж авсан байна. Яаралтай тусламж дуудсан ч ирж амжаагүй байхад жирэмсэн эмэгтэй төрж, шүүгчийн туслах Б.Солонго хүүхдийг өлгийдөн авчээ. 3200 грамм хүү мэндэлсэн байна. Эх, хүү хоёрын бие сайн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Жирэмсэн эмэгтэйБ.Чимгээ уг шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байжээ. Тэрбээр дөрөв дэх хүүхдээ шүүх танхимд төрүүлжээ.
Д.УУДАМ