Tiger брэнд Вэйн Рүүнитэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Tiger брэнд Вэйн Рүүнитэй хамтарна

Азиас гаралтай шар айргийн брэндүүдээс Tiger брэнд анх удаа хөлбөмбөгийн ид гялалзаж яваа дэлхийн хэмжээний од Вэйн Рүүнитэй гэрээ байгуулж бүс нутгийн хэмжээний “Ялах тэмүүлэл хязгааргүй” хэмээх сурталчилгааны кампанит ажилдаа түүнийг нүүр царайгаа болгохоор боллоо. Дэлхий нийтээрээ хөлбөмбөгөөр амьсгалах ДАШТ-ийн өмнөхөн эхэлж буй энэхүү сурталчилгааны кампанит ажилд Английн Пример лигийн гоолын машин хэмээх алдарыг зүй ёсоор хүртээд байгаа довтлогч Вэйн Рүүни оролцож хэвлэлийн болон телевизийн рекламуудад тоглох юм.
“Ялах тэмүүлэл хязгааргүй” кампанит ажил нь хөлбөмбөгийн жинхэнэ фанатуудын хөгжөөн баяслыг цоо шинэ түвшинд өргөхөд чиглэгдсэн бөгөөд Tiger брэндээс тэдний цангааг хөлбөмбөгийн шилдэг мөчүүдээр тайлах амлалтаа биелүүлж буй бас нэг алхам юм.
Азиа Пасифик Брюэриз группын коммерс хариуцсан захирал Эдмунд Нео “Tiger шар айраг, хөлбөмбөг хоёр бол ялалтын төлөөх салшгүй зохицол юм. Tiger брэнд нь Ази дахь хөлбөмбөгийн фанатуудад дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн үйл явдал, арга хэмжээг ойртуулж амтыг мэдрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн. Энэ удаа Tiger шар айраг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Вэйн Рүүнитэй хамтран ажиллахаар болсон нь үнэхээр бахархалтай хэрэг юм. Рүүни бол тоглолт болгондоо төгс, шилдэг гүйцэтгэлийн төлөө тэмцэж, зүтгэдэг гайхалтай тоглогч билээ. Түүний ялалт амжилтын төлөөх мөнхүү чанар нь Tiger брэндийн үйл ажиллагаандаа баримталж, үр дүн нь батлагдаж ирсэн үзэл баримтлалтай нэгэн адил байгаа юм. Тиймээс Рүүни манай хөлбөмбөгийн кампанит ажлын нүүр царай болоход яв цав тохирно. Рүүни болон Тiger брэндийн хамтарсан сурталчилгаанууд дэлхийн аваргын үеэр хөлбөмбөгийн фанатуудын нүдийг  хужирлах бас нэг содон зүйл болно гэдэгт итгэлтэй байна ” гэлээ.
Вэйн Рүүни энэхүү хамтын ажиллагааны талаар “Tiger брэндтэй хамтран ажиллахад маш сонирхолтой байна. Телевизийн реклам нь үнэхээр хөгжилтэй бөгөөтэй егөөтэй зохиолтой байсан болохоор миний өмнө нь авахуулж байсан зураг авалтуудаас эрс өөр харьцуулашгүй байсан. Би  Tiger-ийн энэ удаагийн кампанит ажилд оролцож хөлбөмбөгийн Ази дахь фанатууддаа шинэ мэдрэмж, баяр хөөрийг хүргэх болсондоо сэтгэл хангалуун байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Ялах тэмүүлэл хязгааргүй” кампанит ажил нь Монгол, Сингапур, Малайз зэрэг улсуудыг хамрах бүс нутгийн хэмжээний өргөн цар хүрээтэй ажил юм. “Ялах тэмүүлэл хязгааргүй” рекламд Рүүни гоол хийхийн төлөө улайран хөөцөлддөг мөнөөх зангаараа уушийн газарт шалмаг хөдөлгөөн, хууралтуудаа хийж хамгийн сүүлийн цэв хүйтэн Tiger шар айргийг өөрийн болгохоор тэмцэл хийдэг тухай өгүүлдэг.
“Английн  Примьер лигийн цацалтыг олон жилийн туршид албан ёсны ивээн тэтгэж буй Tiger брэнд 2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглолтыг Монголд шууд дамжуулах үйлсийг мөн дэмжин ивээн тэтгэхээр болсон билээ. Тиймээс өдгөө Монгол дахь хөлбөмбөгийн фанатуудын хувьд хөлбөмбөг Tiger  хоёр ихэр мэт салшгүй холбоотой зүйлс болжээ. Бид цаашид Монгол дахь хөлбөмбөгийн фанатуудаа дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн арга хэмжээнд хамруулах  гайхамшигт боломжуудыг олгохоор төлөвлөөд байгаа ” гэж брэнд менежер Д. Одгэрэл онцлон хэллээ.
Tiger шар айраг нь гайхалтай амтаараа олон улсын 40 гаруй медаль өргөмжлөлийг хүртсэн, тухайлбал 2004, 2010 оны дэлхийн шар айргийн аваргын тэмцээний алтан медаль, Шар айраг үйлдвэрлэгчдийн олон улсын шагнал зэрэг юм. Үүний нэгэн адил Вэйн Рүүни нь шалмаг хөдөлгөөн, хүчтэй довтолгоо, ялахын төлөөх шургуу тэмцэгч чанараараа сүүлийн арван жилийн туршид хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг тоглогчдын нэг хэмээх өргөмжлөлийг нэгэнтээ хүртээд байгаа билээ. Дэлхийн хэмжээнд шилдэг нь байж ялалтын төлөөх мятаршгүй тэмцэгч мөн чанараараа Tiger брэнд, Вэйн Рүүни хоёр аргагүй адил тул энэхүү хамтын ажиллагааг төгс зохицол гэхээс өөрөөр тодорхойлошгүй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж