Өглөөг хэрхэн угтахаас тухайн өдөр маш их шалтгаалдаг. Энэ нь таны гадаад төрхөныд маш их нөлөөлдөг гэнэ. Тэгвэл дэлхийн хамгийн сайхан бүсгүй хэмээн нэрлэгддэг эмэгтэйчүүд өглөөг хэрхэн угтдаг талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Мэрилин Монро
Мэрилин Монро 1954 онд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа өглөө босоод усанд орохоосоо өмнө сүү халааж, түүндээ хоёр ширхэг түүхий өндөг хагалан хийж хутгаад уудаг тухайгаа ярьжээ. Мөн витамин хэрэглэдэг гэнэ.
Алессандра Амбросио
Лондон, Парис, Лос-Анжелес эсвэл Бразил зэрэг дэлхийн өнцөг булан бүрт өглөөг угтдаг супер загвар өмсөгчийн өглөөний зуршил нь хэзээ ч солигддоггүй гэнэ. “Өглөө сэргэг толгойтой байгаа дээрээ чухал шийдвэрийг гаргахыг хичээдэг” хэмээн Алессандра ярьжээ. Тэрээр өглөө сэрэнгүүтээ йог болон бясалгалаар хичээллэдэг аж. Үүний дараагаар кокосын тосонд зөөлөн шарсан өндөгтэй ногооны салатыг өглөөний цайндаа зооглодог юм байна. Мөн том аяга кофегүйгээр түүний амьдралын өглөөг зүйрлэшгүй байдаг гэв.
Роки Хантингтон-Уайтли
Тэрээр өглөө бүр 15 минут нохойтойгоо зугаалдаг юм байна. Үүний дараагаар балетаар хичээллэдэг гэнэ. Харин өглөөний цайндаа тэрээр ногооны смузи уусны дараа ажилдаа ордог аж. Гэхдээ түүний гол сул тал нь кофе байдаг юм байна. Тэрээр кофе ууж байж орноосоо өндийдөг гэнэ.
Стелла Максвелл
Тэрээр өглөө босонгуутаа утсаа оролддог зуршилтай гэнэ. Харин дараагаар усанд орж, кофе уудаг аж. Кофе нь түүнийг сэрүүлэгтэй цагаас илүү сэрээдэг юм байна. Мөн арьсаа өглөө бүр чийгшүүлдэг гэнэ.
Женнифер Лопес
Тэрээр өглөө бүр 6 цаг 45 минутад босч ихэр хүүхдүүдээ өглөөний цайг нь бэлддэг аж. Энэ нь түүнийг хэнээс ч юунаас ч илүү сэргээдэг гэнэ. Харин дараагаар нь тэрээр фитнесдээ явдаг юм байна.
Карли Клосс
Өдрийн эхний хагаст тэрээр фитнесээр хичээллэдэг. Харин өглөөний цайнд тэрээр кофе, бууцайтай омлет, ногооны салат зооглодог гэнэ.
Миранда Керр
Тэрээр өглөө бүр бясалгал хийдэг аж. Мөн витамин болон өөрийн найруулсан ногоон смузи уудаг гэнэ. Мөн усанд орохоосоо өмнө бие тусгай зориулалтын хуурай щеткоор үрдэг юм байна.
Одри Хэпберн
Одри өглөө бүр өглөөний цайгаа уудаг. Тэрээр хоёр өндөг улаан буудайн зүсмэл талх иддэг гэнэ. Энэ нь гайхалтай биеийн галбирыг хадгалаад зогсохгүй, сардаа нэг удаа биеэс хорт бодисыг гадагшлуулахад сайн нөлөөтэй гэнэ.
Женнифер Энистан
Америкийн алдарт жүжигчин Женнифер Энистан өдөр бүр өглөө 4 цаг 30 минутанд босч, аяга лимонтой бүлээн ус ууж, 20 минут орчим бясалгал хийдэг аж.
Ким Кардашьян
Ким Кардашьян өдөр бүр 6 цагт босч нэг цаг орчим гэрийн фитнесээр хичээллэдэг юм байна Харин өглөөний цайндаа тэрээр өндөг, овьёос болон жимсний коктейль уудаг гэнэ.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ELLE