Европын холбоо дөрөвдүгээр сарын 29-нд хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

Европын холбоо дөрөвдүгээр сарын 29-нд хуралдана

Европын холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын яаралтай САММИТ-ийг дөрөвдүгээр сарын 29-нд хийлгэхээр болсон тухай Европын зөвлөлийн дарга Дональд Туск гуравдугаар сарын 21-нд мэдэгдлээ. Энэ уулзалтаар Их Британийг тус холбооноос гаргах хэлэлцээрийн үндсэн чиглэлийг тодорхойлох юм.

EADaily сонинд өгүүлснээр, Их Британи Брекситийн ажиллагааг гуравдугаар сарын 29-нд эхлүүлэх нь тодорхой болжээ. 

Brexit-ийн асуудал хариуцсан сайд Дэвид Дэвис Их Британи Брюсселиэс 2019 оны гуравдугаар сард сална гэж мэдэгджээ. Лондон үүний дараагаас Европын хөрөнгө оруулалтын банкинд хадгалагдаж байгаа Британийн 9 тэрбум фунтыг эргүүлэн тушаахыг шаардаж байгаа.

Харин Их Британийн Засгийн газар Европын холбооноос гарсны нөхвөр болгон 60 тэрбум евро төлөх ёстой гэсэн ЕХ-ны шаардлагыг хүлээж авахгүйгээ мэдэгдээд байна. Тус улсын Засгийн газрын хуульчид нөхөн төлбөр төлнө гэсэн ямар нэгэн хуулийн заалт байхгүй хэмээн үзэж байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж