Банкны секторын бүтцийн өөрчлөлт яригдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Банкны секторын бүтцийн өөрчлөлт яригдаж эхэллээ

Монгол Улсад хэрэгжих ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудын активт үнэлгээ өгөхөөр болсон байна. Үнэлгээг олон улсад нэр хүндтэй компаниар гүйцэтгүүлэх юм. Монголбанкнаас активын үнэлгээг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг урьдчилсан байдлаар эхлүүлээд байгаа ажээ. Төлөвлөснөөр бол энэ ондоо багтан бүх арилжааны банкинд активын үнэлгээг хийх юм.

Уг үнэлгээний үр дүнгээс хамаарч банкны секторын тогтвортой байдлыг хангахад цаашид хийгдэх ажлууд тодорхой болно гэж Монголбанкнаас мэдээллээ. Мөн төв банкнаас арилжааны банкуудад өгдөг үнэлгээ олон улсын нэр хүндтэй компанийн үнэлгээгээс хол зөрөхгүй гэсэн таамаг байгааг мөн илэрхийлж байна.

Олон улсын төвшний үнэлгээний дараа банкны секторын бүтцийн өөрчлөлтийн талаар яригдах гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж