Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Дуут дохио дуугарна

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан билээ. Өнөөдөр Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх өдөрт зориулж МУЗН-ийн байранд газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн сэргийлэх талаарх мэдээлэл, сурталчилгааг хийх юм байна. Харин маргааш /03.23/ 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарах бөгөөд зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохин байгуулах аж. Энэ өдөр иргэд байгууллага, идэвхитэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байна.

Монгол Улс анх удаа маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж