Дэлхийн баячууд: Forbes-ийн чансаа

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн баячууд: Forbes-ийн чансаа

Билл Гейтс 2017 он жагсаалтад дахиад л баячуудыг толгойлж, түүний найз Уоррен Баффет хоёрт бичигдлээ. Жефф Безос анх удаагаа тэргүүлэгчдийн эхний гуравт багтжээ.

Америкийн “Forbes” сэтгүүл гуравдугаар сарын 20-нд долларын тэрбумтнуудын жил тутмын жагсаалтаа шинэчлэн гаргалаа. Энэ нь тус сэтгүүлээс гаргаж буй дэлхийн тэрбумтнуудыг хөрөнгөөр нь жагсаасан 31 дэх жагсаалт юм. Өнгөрсөн онд долларын тэрбумтнуудын тоо 2000 байсан бол жилийн дотор тэдний тоо 13 хувиар өсч одоо 2043 хүн болжээ. Дэлхийн баян хүмүүсийн хөрөнгийн нийлбэр дүн нь 18 хувиар өсөн $7,67 их наяд доллар боллоо.

“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс дөрөв дэх жилдээ жагсаалтын эхэнд бичигдлээ. Өнгөрсөн онд түүний хөрөнгө 75-86 тэрбум доллар болон нэмэгдсэн байна. “Berkshire Hathaway” компанийн эзэн Уоррен Баффетын хөрөнгө энэ хугацаанд $14,8 тэрбумаар нэмэгдсэн нь чансааны хоёрдугаарт нэрлэгдэх боломжийг түүнд өгчээ. “Amazon “компанийг үндэслэгч Жефф Безос таваас гуравтортол хөрөнгөө нэмэгдүүлсэн нь бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ $72,8 тэрбумаар үнэлэгдлээ.

1. Билл Гейтс

  • Хөрөнгө: $86 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Microsoft

  • Нас: 61

  • Улс: АНУ

“Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүнээр дөрөв дэх жилдээ дараалан тодруулж, сүүлийн 23 жилийн дотор 18 удаа Билл Гейтсийг нэрлэж байна. Гейтс 40 гаруй жилийн өмнө Пол Алены хамт программ хангамжийн томоохон үйлдвэрлэгч “Microsoft” корпорацийг байгуулжээ. Одоо Гейтс төрөлх компанийнхаа гурван хувийг эзэмшиж буй бөгөөд энэ нь түүний хөрөнгийн 13 хувьтай тэнцэх хэмжээ юм.

Гейтсийн бусад хөрөнгө оруулалт нь Канадын үндэсний төмөр зам, Америкийн машин байгуулалтын “Deere & Co” компани, хаягдал боловсруулах “Republic Services”, автодилер “AutoNation” зэрэг юм. 2016 онд “Amazon”-ы Жефф Безос оролцсон хөрөнгө оруулагчдын багийн хамт нэг тэрбум доллараар “Breakthrough Energy” гэх хөрөнгө оруулалтын санг байгуулжээ.

Тэрбумтны ивээлд байдаг нэг сан бол Билл ба Мелинда Гейтс гэх буяны сан болно. Гол зорилго нь ядуу орнуудад эрүүл мэндийн системийг сайжруулах, өлсгөлөнтэй тэмцэхэд чиглэгддэг.


2. Уоррен Баффет

  • Хөрөнгө: $75,6 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Berkshire Hathaway

  • Нас: 86

  • Улс: АНУ

Тэр хөрөнгөө 2016 онд 15 тэрбумаар өсгөж, чансааны хоёрт эргэн ирэв. Түүний “Berkshire Hathaway” компани нь “Geico”, “Dairy Queen”, “Fruit of the Loom” зэргийн 40 компанийн хувиас эзэмшдэг. Мөн “Wells Fargo”, “IBM”, “Coca-Cola”-д хөрөнгө оруулдаг.

Уоррен анхны хөрөнгө оруулалтаа 11 настайдаа хийжээ. Эцгээсээ зээлсэн мөнгөөр тэр “Cities Service Preferred” компанийн гурван хувьцааг худалдан аваад дараа нь үнээ өсгөн зарж чаджээ. Тэр үед 38 доллараар аваад 40 доллараар зарсан хувьцаа нь хожим 200 доллар хүртэл өссөн байв. Тэр нь хөрөнгө оруулагч хүн тэвчээртэй байх ёстой гэсэн сургамжийг түүнд өгчээ.

Хамт бриж тоглох дуртай Баффет, Билл Гейтс хоёр ивээн тэтгэлгийн “The Giving Pledge” (Бэлэглэх тангараг) буяны компанийг байгуулсанд нь нэгдсэн тэрбумтнууд түүнд хөрөнгийнхөө тал хувийг зориулахаар амлажээ. Харин Баффет хөрөнгийнхөө 99 хувийг өгөх бөгөөд өнөөдрийн байдлаар тэр $28,5 тэрбум доллараа хандивлаад байгаа.


3. Жефф Безос

  • Хөрөнгө: $72,8 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Amazon.com

  • Нас: 53

  • Улс: АНУ

Жефф Безост ихээхэн амжилттай, азтай жил тохиож түүний компанийн хувьцаа 67 хувиар нэмэгдэн $28 тэрбумын ашиг авчирч, дэлхийн гурав дахь баян болгов.

Өөрийн бизнесээ бий болгохоос өмнө тэрбээр Безос хеж-санд ажиллаж байгаад онлайнаар ном худалдахаар шийдэн тэндээс гараад 1994 онд “Amazon” компаниа байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд тэр сансрын аялалыг ихэд сонирхох болсон агаад “Blue Origin” компанийг байгуулан сансрын олон дахин ашиглах зорчигчдын хөлгийг бүтээхээр ажиллаж байна.


4. Амансио Ортега

  • Хөрөнгө: $71,3 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Zara

  • Нас: 80

  • Улс: Испани

Ортега Европын хамгийн баян хүн төдийгүй, дэлхийн томоохон худалдагч юм. Түүний хөрөнгийн үндэс нь “Zara” компанийн хувь юм. Өнгөрсөн онд “Zara” хувьцааны үнээ 14 хувиар нэмэгдүүлсэн нь түүний хөрөнгөд $4,3 тэрбумыг нэмэв. Гэхдээ түүний өрсөлдөгч нар Безос, Баффет нарын хөрөнгө хамаагүй илүүгээр өсчээ. Ингээд тэр чансааны хоёроос ухарчээ.

“Zara” компанийг Ортега дөрвөн жилийн өмнө нас барсан өөрийн анхны эхнэр Розалиа Мерагийн хамт 1975 онд байгуулжээ. Өнөөгийн дэлхийн алдартай брэнд тэр үед дотуур хувцас, гэрийн халадыг үйлдвэрлэж байлаа. Үйлдвэрлэлээ тэр том өрөөндөө анх эхлүүлж байсан гэдэг. Наяад оны дундуур “Zara” Испанийн бүх нутаг дэвсгэрт үйлдвэрээ нээсэн бол 1989 онд Америкт анхны дэлгүүрээ нээжээ. Компани реклам огт хийдэггүй, гэхдээ шинэ дэлгүүрийнхээ нээлтийг санхүүжүүлдэг.

Ортега жилдээ 400 саяын ашиг өөртөө оруулан түүгээрээ Нью-Йорк, Мадрид, Барселона, Лондон, Чикаго, Майами зэргийн том хотуудад хөрөнгө оруулалт хийдэг.


5. Марк Цукерберг

  • Хөрөнгө: $56 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Facebook

  • Нас: 32

  • Улс: АНУ

Facebook нийтийн сүлжээг Марк Цукерберг 19 настайдаа 2004 онд үүсгэн байгуулжээ. Facebook-ын төлөө Цукерберг Харвардын их сургуулийг орхисон юм. Өнгөрсөн онд хувьцаа нь өссөн учир Цукерберг хөрөнгөө 11,4 тэрбум доллараар нэмэгдүүлж чадлаа.

Цукерберг сүлжээнийхээ удирдлагад идэвхтэй оролдог ба тэр Instagram, WhatsApp мессенджер зэргийг худалдан авч дээр нь виртуаль бодит байдлын Oculus VR дуулга дээр ажиллажээ.

Марк, Чан хоёр хоёр Facebook дэх хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлст зориулахаар амлаад байгаа. 


6. Карлос Слим Элу

  • Хөрөнгө: $54,5 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: телеком

  • Нас: 77

  • Улс: Мексик

Карлос Слим Элу өмнөхийн адил Мексикийн тэргүүн баян хэвээр ч дэлхийн эхний таван баяны тооноос хасагдлаа. Слим гэр бүлийнхээ хамт “America Movil “гэх Латин Америкийн холбооны оператор компанийг хянадаг. Мөн тэрбээр худалдаа, уул уурхайн ба бөөний худалдааны салбарт өөрийн хувьтай. “The New York Times” сонины 17 хувийн хувьцааг эзэмшдэг.

Дональд Трампын бодлогыг хурцаар шүүмжлэн Мексикийг түүний эсрэг нэгдэхийг тэр уриалсан байв.


7. Ларри Эллисон

  • Хөрөнгө: $52,2 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Oracle

  • Нас: 72

  • Улс: АНУ

Софтын авъяаслаг зохион бүтээгч тэрбээр хоёр ч их сургуулийг дүүргэснээр барахгүй Тагнуулын төв газарт ажиллаж байжээ. Тэр 1977 онд “Oracle” компанийг байгуулсан бөгөөд энэ нь түүнийг баяжих үүд хаалгыг нээж өгсөн юм.. Эллисон компанийнхаа Ерөнхий захирлаас хоёр жилийн өмнө татгалзсан ч захирлуудын зөвлөлийн дарга албан тушаал дээрээ үлджээ. Сүүлийн жилд компанийн хувьцаа нь 18 хувиар өссөн байна.

Эллисон дарвуулт завьт спортын улаан фэн ба энэ спортыг хөгжүүлэхэд багагүй мөнгө хөрөнгө хандивладаг. Тэр буян үйлдэх дуртай. Хорт хавдрын эсрэг эм бүтээхэд нь зориулан 200 сая ам.долларыг Өмнөд Калифорнийн их сургуульд өгөхөөр амласан байгаа.


8. Чарльз Кох

  • Хөрөнгө: $48,3 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Koch Industries

  • Нас: 81

  • Улс: АНУ

Чарльз Кох дүү Дэвидын хамт гэр бүлийн “Koch Industries” холдингийн эзэмшдэг. Нийт 100 тэрбумын орлоготойгоор энэ компани улсдаа бас тэргүүлдэг. Олон талыг хамаарсан холдингийг тэдний эцэг 1940 онд эхлэлийг нь тавьсан байна. Чарльз Кох 1967 оноос хойш “Koch Industries” холдингийн захирлуудын зөвлөлийн дарга юм. Ах дүү хоёр Америкийн улс төр, бизнес, буяны үйлст хамгийн нөлөөтэй хүмүүс гэгддэг.


9. Дэвид Кох

  • Хөрөнгө: $48,3 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Koch Industries

  • Нас: 76

  • Улс: АНУ

Том ах Чарльзын хамт гэр бүлийн компаниа захирдаг. Нефть, хоолой барих цаасан алчуур гээд л тэдний бизнесийн хүрээ өргөн. Ах дүү хоёр БНН-ын дэмжигчид бөгөөд томоохон хандивлагчид нь юм. Буяныхаа ажиллагааг боловсролын салбарт хийдэг.


10. Майкл Блумберг

  • Хөрөнгө: $47,5 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Bloomberg LP

  • Нас: 75

  • Улс: АНУ

Нөлөө бүхий бизнесмен ба Нью-Йорк хотын захирагч асан карьераа Уолл-стритэд 1966 онд эхэлжээ. Блумберг, “Salomon Brothers” гэх хөрөнгө оруулалтын банкинд 15 жил ажиллажээ. Халагдсаныхаа дараа тэр өөрийн “Bloomberg LP” гэдэг санхүүгийн мэдээллийн компанийг байгуулсан байна. Нью-Йоркчууд түүнийг 2001 – 2009 онуудад захирагчаараа сонгосон байдаг. Блумберг буян хийхдээ гар татдаггүй. Тэрбээр дөрвөн тэрбум доллараар янз бүрийн салбарт буян хийжээ.


11. Бернар Арно

  • Хөрөнгө: $41,5 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $7,5 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: тансаг эдлэл

  • Нас: 68

  • Улс: Франц

Dom Perignon, Bulgari, Louis Vuitton, Sephora, Tag Heuer зэргийн 70 брэнд ба 3900 нэрийн барааны дэлгүүрийг атгадаг Louis Vuitton Moët Hennessy гэх компаниудын группын ерөнхийлөгчөөр Бернар Арно ажилладаг.

2016 онд LVMH нэгдэл Donna Karan (брендүүд: Donna Karan ба DKNY) компанийг худалдаад гар ачааны дээд ангиллын үйлдвэрлэгч Rimowa компанийг худалдан авчээ.

Арно компанийг 1989 оноос хойш удирдаж байгаа. 2016 онд холдингийн худалдаа 5% нэмэгдэн дээд зэргийн 37,6 тэрбум евроны төвшинд хүрчээ. Christian Dior ба LVMH нарын тувьцаа тус бүр 20-29 хувь өссөн байна.

Үр дүнд нь Арногийн хөрөнгө 7,5 тэрбум доллараар нэмэгдэн, бизнесмен дэлхийн баячуудын 14-р байрнаас 11-д шилжжээ.


12. Ларри Пейж

  • Хөрөнгө: $40,7 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $5,5 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Google

  • Нас: 43

  • Улс: АНУ

Ларри Пейжнь Alphabetкомпанийн ерөнхий захиралаар ажилладаг Тэр компанийг хайлтын системийн бизнесээс бусад бизнесийн чиглэлийг тусгаарлах зорилгоор байгуулжээ.

Пейж Google компанийг 1998 онд Сергей Бринтэй хамтран байгуулжээ. 2016 Google хувьцаа 18%-иар өсөн түүний хөрөнгийг $5,5тэрбумаар нэмэгдүүлжээ.

Хэвлэлийн мэдээгээр, Ларри Пейж хувиараа Zee.Aero ба Kitty Hawk гэсэн хоёр нисдэг машины төслийг санхүүжүүлэн удирдаж байна.


13. Сергей Брин

  • Хөрөнгө: $39,8 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $5,4 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Google

  • Нас: 43

  • Улс: АНУ

Брин Alphabet гэх Google-ийн эцэг компанийг толгойлдог. Өмнө нь Google X компанийг удирдаж байв. Тэнд хамгийн бүтэлгүйтсэн Google нүдний шилийг бүтээсэн юм.

2016 оны турш Брин өөрийн мэдлийн Google-ийн хувьцаанаасаа $760 сая долларыг зарсан байлаа.

Бизнесмен 1998 онд Ларри Пейжийн хамт Googleсүлжээг тэд суралцаж байсан Стэнфордын их сургуулийн оюутнууд дунд анхлан нээсэн байв.БринЗөвлөлтөөс гаралтай учраас АНУ-д гарсан хамгийн баян цагаач болж байгаа ба Дональд Трампын цагаачлалын бодлогыг эрс эсэргүүцдэг.


14. Лилиан Бетанкур

  • Хөрөнгө: $39,5 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $3,4 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: L'Oreal

  • Нас: 94

  • Улс: Франц

Лилиан Бетанкур дэлхийн хамгийн баян эмэгтэй ба хүүхдүүдийнхээ хамт L'Oréal гоо сайхны аварга компанийн 33 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн онд хувьцааны үнэ нь 17 хувиар нэмэгдэн түүний хөрөнгийг $3,4 тэрбумаар нэмжээ.

L'Oréal компанийг Лилианы эцэг Евгений Шуллер 1907 онд үндэслэжээ. Зөнөглөлттэй тулгарсан Бетанкур 2011 онд охин Франсуаза Мейерс-Бетанкурын асрамжид өгөгдсөн ба компанийг Лилианы ач хүү Жан-Виктор Мейерс удирдах болжээ.

Бетанкурын хамаатан садан гэрэл зурагчин Франсуа-Мари Баньег шүүхэд өгсөн бөгөөд ээжийнх сул дорой байдлыг гэрэл зурагчин ашиглан баяжих гэлээ гэж хүүхдүүд нь үзжээ.

2016 оны наймдугаар сард Францын даван заалдах шүүх Баньег 400 мянган доллараар торгон 90 сая долларыг эргүүлэн тушаахыг үүрэгдсэн байв. Хожим шүүх Баньег нэмэлт 170 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарган түүнийг баривчилсан байв. Банье одоо Дээд шүүхэд давж заалдаад байгаа.


15. Робсон Уолтон

  • Хөрөнгө: $34,1 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $2,2 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Walmart

  • Нас: 72

  • Улс: АНУ

Walmart сүлжээг үндэслэгч Сэм Уолтоны том хүүРоб Уолтон эцгийгээ нас барснаас хойш Walmart сүлжээг 23 жил удирдаж байв.2015 онд түүни оронд захиралуудын зөвлөлийг нь түүний хүргэн Грег Пеннер толгойлох болжээ.

2016 оны есдүгээр сард Walmart ньJet.com гэх онлайн-дэлгүүрийг худалдан авсан байв. Холдингийн хувьцаа таван хувиар нэмэгдсэн байлаа. Түүний гэр бүл компанийн хувьцааны талаас илүү хувийг атгадаг.


17. Алиса Уолтон

  • Хөрөнгө: $33,8 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $1,5 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: Walmart

  • Нас: 67

  • Улс: АНУ

Алиса Уолтон нь Walmart сүлжээг үндэслэгч Сэм Уолтоны цорын ганц охин бөгөөд эрэгтэй ах дүү нараасаа ганцаараа дүрслэх урлагийн салбарын төслүүд дээр ажиллажээ.

Алиса Уолтон 2011 онд Crystal Bridges музейг гэрбүлийнх нь төрлөх хот болсон Арканзасын Бентонвилл хотноо нээжээ. Тэр музейд Энди Уорхол, Норман Роквелл, Марк Ротко нарын зургууд тавигдсан байгаа. Түүний хувийн цуглуулга нь хэдэн зуун саяар үнэлэгддэг.


18. Ван Цяньлинь

  • Хөрөнгө: $31,3 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $2,6 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: үл хөдлөх хөрөнгө ба цэнгээний салбар

  • Нас: 62

  • Улс: Хятад

Ван Цяньлинь бол Хятадын хамгийн баян хүн бөгөөд ийм тодорхойлолтыг сүүлийн дөрвөн жилд эзэмшиж байна. Цяньлинь өөрийн хөрөнгөө буудлын барилга, үл хөдлөх байгууламж, худалдааны төвүүдийг бариулан босгожээ.Сүүлийн хэдэн жилд цэнгээний салбарт хэд хэдэн дуулиантай наймаа хийсэн Dalian Wanda Groupкорпараци түүнийх юм.

Тухайлбал өнгөрсөн оны нэгдүгээр сард Dalian Wanda Group $3,5 тэрбумаар Америкийн Legendary Entertainment кинокомпанийг (тэнд жишээлбэл “The Dark Knight” кино бүтээгджээ)худалдан авсан байлаа. Үүнээс өмнө 2012 онд Dalian Wanda Group $2,6 тэрбумаарАНУ-д AMC Entertainment гэх кинотеатруудын сүлжээг худалдан авсан байв. 2017 оны гуравдугаар сард Цяньлины компаниDick Clark Productions гэх Америкийн телевизийн шоуны продюссерыг нэг тэрбумаар авахаар ярилцсан ч наймаа нь бүтэлтэй болсонгүй.

Зэрэгцээд Цяньлинь Хятадын цэнгээний аж үйлдвэрт хөрөнгө оруулж иржээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Dalian Wanda Наньчан хотод гурван тэрбум долларын үнэтэй цэнгээний сэдэвчилсэн Dalian Wanda-City хүрээлэнг нээжээ. Тэрбээр ийм 20 цогцолборыг гол төлөв Хятадад нээхээр төлөвлөөд байгаа юм.


19. Ли Кашин

  • Хөрөнгө: $ 31,2 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $4,1 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: янз бүрийн салбар

  • Нас: 88

  • Улс: Гонконг

Ли Кашин Гонконгийн хамгийн баян хүн. Үл хөдлөх хөрөнгийн Cheung Kong Property девелопертай. Энэ хоёрдугаар сарын байдлаар, сүүлийн 12 сард компанийн хувьцаа нь 31 хувиар нэмэгджээ. Тэрбумтан өөрийн хяналтын Husky Energy гэх канад нефтийн компанийн хувьцааны үнийн өсөлтөөр хөрөнгөө сайн нэмэгдүүлж чаджээ.

Ли Кашин өнгөрсөн онд Хятадын шуудангийн хадгаламжийн банкинд хөрөнгө оруулж, Австралийн эрчим хүч ба байгалийн хийн дистрибьютор Duet корпорацийг таван тэрбум доллараар авч буйгаа зарласан юм.

Азийн томоохон хөрөнгө оруулагч тэрбээр сүүлийн 5 жилд $28 тэрбум долларыг европ компаниудад оруулжээ. Ли Кашины сонирхлын салбарт боомтууд, ахуй үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, жижиглэнгийн худалдаа багтдаг. Дэлхийн 50 оронд 310 мянган хүн тэрбумтны төлөө ажилладаг.


20. Шелдон Адельсон

  • Хөрөнгө: $30,4 тэрбум

  • Жилийн доторх өөрчлөлт: + $5,2 тэрбум

  • Хөрөнгийн эх сурвалж: казино

  • Нас: 83

  • Улс: АНУ

Шелдон Адельсон АНУ-ын казиногийн зах зээл дээр Las Vegas Sands гэх томоохон тоглогчийн эзэн юм. Компанийн хувьцаа 12 сарын дотор 23%-иар нэмэгджээ. Өнгөрсөн онд Адельсоны нийт хөрөнгө өссөн нь хувьцааны үнийг нь нэмэгдүүлжээ.

Адельсон гадаадад идэвхтэй хөрөнгө оруулдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын Макаод Las Vegas Sands гэсэн шинэ сэдэвт амралтын газрыг нээсэн байлаа. Төслийн үнэ нь $2,9 тэрбум доллар болжээ. Үүний өмнө дөрөвдүгээр сард Las Vegas Sands АНУ-ын Үнэт цаас ба биржийн Комисст Макао дахь авлигын хууль зөрчсөн маргаанаа зохицуулахаар $9 сая долларын торгууль төлжээ.

Шелдон Адельсоныг Бүгд найрамдах намын мөнгөний савны нэг гэдэг бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын “ойрын хүрээнд” багтдаг. Адельсон Трампын сонгуульд таван сая доллар хандивлажээ. Бас дээр нь Конгрессын сонгуульд БНН-ын нэр дэвшигчдийг дэмжихэд 40 сая орчим долларыг хандивлажээ.

Литва ба Уэльсийн цагаачдын хүү Шелдон Адельсон ядуу зүдүү байдалд өсчээ. Хүүхэд ахуй цагтаа Бостон хотын олон давхар орон сууцны байранд шалан дээр унтаж иржээ. Сонин зарж байж эхний мөнгөө олсон гэдэг. Тэрбээр 12 настайдаа худалдааны анхны цэгээ авгаасаа 200 доллар зээлж байгаад нээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж