АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүү болон түүний эхнэр продюсер Лара Юнаске нар тун удахгүй хүүтэй болох гэж байна. Энэ хүү нь АНУ-ын удирдагчийн ес дэх ач болох юм.
Трампын хүү Эрик “Trump Organization”-ийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг. Эрик, Лара нар 2014 онд гэрлэсэн бөгөөд анхны хүү нь мэндлэх гэж байна.
Дональд Трамп нь гурван удаа гэрлэж байсан бөгөөд таван хүүхэдтэй. Түүний анхны эхнэр Иван Зельничкова нь Трампад хоёр хүү, нэг охин бэлэглэж байв. Харин Харин хоёрдох эхнэр нь Тиффани хэмээх охин төрүүлж өгсөн. Өнөөдөр Трамп экс загвар өмсөгч Мелании Кнаусстай нэг гэрт амьдарч байна. 2006 онд Мелании түүнд Бэррон хэмээх хүү төрүүлж өгчээ.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ELLE