АНУ-ын эдийн засгийг Пентагоны төсөв аварна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засгийг Пентагоны төсөв аварна

АНУ-ын цэргийн төсвийг 10 жилийн дотор 350 тэрбум доллараар хасна. Төрийн зардлыг бууруулж улсын зээлийн лимитийн нэмэгдүүлэхээр долдугаар сарын 31-нд ерөнхийлөгч Барак Обама ба Конгрессийн ардчилагч нар болон бүгд найрамдахчуудын лидерүүдийн хооронд тохиролцсон төлөвлөгөөний нэг хэсэг нь энэ болжээ.

Хоёр шатлалтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад улсын зарлагыг нийт 2,5 их наяд доллараар хорогдуулах юм. Сенатаар уг төслийг хууль болгон баталсны дараа эхний ээлжинд АНУ зарлагаа 10 жилийн дотор нэг их наядаар бууруулах ажээ.

Үлдсэн бүтэн хагас их наядын асуудлыг арваннэгдүгээр сарын 23 гэхэд энэ зорилгоор байгуулагдсан Конгрессийн комисс батлах ёстой. Төсвийн хоёр дахь  засварыг арванхоёрдугаар сарын 23-нд санал хураалтаар оруулах юм. Батлан хамгаалахаас гадна өөр ямар салбаруудын зардлыг бууруулах талаар мэдээлсэнгүй. Гэхдээ эрүүл мэндийн түүн дотор ахмадуудын зарлагыг хасахгүй нь тодорхой болжээ.

Нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснээр АНУ-ын улсын өрийн лимитийн төвшинг 2,1 их наяд доллараар нэмж байна. Өмнө нь Конгрессийн лидерүү­дийн дэмжсэн төлөвлөгөөний дагуу АНУ тогтоосон 14,29 их наяд доллараас илүүтэйгээр гурван их наядыг зээлэх боломжтой гэсэн байлаа.

Обама, Сенатын бүгд найрамдахчуу­дын цөөнхийн лидер Митч Макконнелл (Mitch McConnell) ба Сенатын ардчи­лагчдын олонхийн лидер Гарри Рид гур­вын тохиролцоог техникийн дефол­тын өмнө хийж чадсан байна. Энэ төлөв­лө­гөө­ний төлөө Төлөөлөгчдийн танхим ба Се­нат санал өгөөгүй нөхцөлд АНУ-ыг үнэт цаасныхаа үнийг төлөх үүргээ бие­лүүлж чадахгүй болсон хэмээн зарлах юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж