Гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаан болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрсөн юм.
Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлно. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хурлаас гадна Хүний эрхийн асуудлаарх яриа, хэлэлцүүлэг болох юм байна.
Д.ЦЭЦ