2011 онд дэлхийн долоон тэрбум дахь иргэн төрнө

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

2011 онд дэлхийн долоон тэрбум дахь иргэн төрнө

Дэлхийн хүн ам энэ жил долоон тэрбумаас давах гэнэ. Ийм тооцоог Харвардын их сургуулийн хүн ам зүйн салбарын мэргэжилтэн, профессор Дэвид Блум (David Bloom) гаргалаа гэж CNN дамжуулав. Эрдэмтний өгүүлэл Science сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Блумын дүгнэлтээр 2011 онд дэлхийн хэмжээнд 135 орчим хүн төрж, нас барагсдын тоо 57 сая орчим байх гэнэ. Хүн амын цэвэр өсөлт 78 сая болно. АНУ-ын хүн амын тооллогын товчооны (United States Census Bureau) мэдээгээр 6 930 сая хүн амьдарч байгаа юм.

Харвардын мэргэжилтэн 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 2,3 тэрбумаар нэмэгдэх бөгөөд өсөлтийн 97 хувийг хөгжиж буй орнууд хангана. Дэлхийн шинэ хүмүүсийн 49 хувь нь Африкт төрсөн байх ажээ. Блум тэмдэглэснээр дэлхийн хүн амын өсөлт нь нэг эмэгтэй төрөлт хэд болохоос хамаарах бөгөөд энэ үзүүлэлтээс үүдэн 2050 онд дэлхийд 8,1-10,6 тэрбум хүн амьдарна. Тэр үзүүлэлт 2100 онд 6,2-15,8 тэрбум болсон байх юм байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж