Төрийн өмчит компаниуд 7.9 тэрбумын алдагдалтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит компаниуд 7.9 тэрбумын алдагдалтай ажиллажээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын хэсэг байгуулагдан, 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компанийн санхүүд шалгалт хийжээ. Шалгалтад 18 хязгаарлагдмал хариуцлагатай компани, 3 хувьцаат компани, 1 нөхөрлөл, 138 үйлдвэрийн газар хамрагдсан аж.

Тэдгээр нь өнгөрсөн онд 105.6 тэрбум төгрөгийн орлого олсон ч 111.9 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 7.9 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Нийт 160 аж ахуй нэгжээс 94 хуулийн этгээд буюу 60 хувь нь алдагдалтай ажилласан юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж