Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр /2017.03.21/ 15.00 цагийн орчимд хүүхэд мэндэлжээ. Шүүх хурлын үеэр жирэмсэн эх гэнэт нярайлж, шүүгч нь хүүхдийг эх барьж авсан байна. Яаралтай тусламж дуудсан ч ирж амжаагүй байхад жирэмсэн эмэгтэй төрж, шүүгчийн туслах Б.Солонго хүүхдийг өлгийдөн авчээ. 3200 килограмм хүү мэндэлсэн байна. Эх хүүгийн бие сайн, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгджээ. Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намуун Сонгинохайрхан дүүргийг төлөөлөхөөр Үндэсний бодлогын хороонд нэр дэвшжээ. УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажлаа эхлүүлээд байгаа. Энэ дундаа Үндэсний зөвлөлдөх хороо буюу намын үндсэн бодлогыг чиглүүлдэг, чухал шийдвэр гаргадаг 228 гишүүнийхээ тоог нэмэгдүүлж 380 болгохоор болсон. Үндэсний зөвлөлдөх хороо нэрээ ч өөрчилж, Үндэсний бодлогын хороо нэртэй болж байгаа. УИХ-аас болоод намын дээд түвшинд шууд сонгодог байсан ҮЗХ-ны гишүүдийг энэ удаад 150 гаруй намын гишүүд дундаас сонгоно. Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын хэмжээнд дулааны цахилгаан станцууд жилдээ 23 сая орчим метр куб усыг ашигладаг. Дулааны 3,4-р станцууд хаягдал усаа эргүүлэн цэвэршүүлж ашигладаг. Гэтэл Дулааны хоёрдугаар цахилгаан станц өдийг хүртэл хаягдал усаа эргүүлэн ашиглахгүйгээр шууд байгальд нийлүүлж байна. Жилдээ энэ станц 2 сая метр куб усыг шууд хөрсөнд нэвчүүлэн зайлуулж байгаа. Энэ ус хөрсөнд нэвчсэнээр Улаанбаатар хотын иргэдийн ундны усны чанарт яаж нөлөөлж байна вэ гэдэг асуудал яригдах ёстой” хэмээн Туул голын сав газрын захиргаанаас мэдээлжээ. Дэлгэрэнгүй
Дэлхийн анхны долларын тэрбумтан, АНУ-ын газрын тосны магнат Жон Рокфеллерийн ач хүү ДэвидРокфеллер 102 насандаа нас нөгчлөө. Тэрбээр НьюЙорк хотын ойролцоох хувийн эдлэндээ унтаж байхдаа амьсгал хураажээ. Дэлгэрэнгүй
Баруун-Салаа, Халдвартын чиглэлд үйлчилж байсан УБГ-3671 улсын дугаартай автобус өчигдөр /2017.03.21/ өглөөний 9.36 цагт Сансарын тунелийн зүүн талд шатсан хэрэг гарсан. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Шатсан автобусанд 6-7 хүн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн байдлаар гэмтсэн, угаартсан зүйлгүй гэдгийг албаны эх сурвалж тодотгов. Тухайн үед /9.36 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага ирснээр тус дүүргийн аврах гал унтраах 10 дугаар анги есөн минутын дотор очжээ. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 13.30 цагт Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу “Аэромонголиа” компанийн хөлгөөр зорчих байсан ч нислэг хойшлогджээ. Дэлгэрэнгүй
Дэлхийн аз жаргалын индекст Монгол 150 орноос 100 дугаарт бичигджээ. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэг байраар урагшилсан байна. Харин Монголд судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ММСG” компани “Монголчуудын 70 хувь нь аз жаргалтай” гэсэн судалгааг гаргаснаа танилцуулав. 21 аймаг, есөн дүүргээс нас насны болон хүйсийн тэнцвэртэй байдлаар 1200 хүнийг сонгож, аз жаргалтай амьдарч байгаа эсэхийг нь судалсан байна. Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд өнгөрсөн 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. Өнгөрсөн баасан гариг буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувьтай гарсан байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 819,9 мянган хээлтэгч төллөжээ. Дэлгэрэнгүй