Монгол Улсын Ерөнхий сайд орон нутаг дахь томилолтоо Баян-Өлгий аймгаас эхлүүлэхээр болж, өнөөдөр 08.00 цагт Улаанбаатар хотоос “Аэро монголио” компанийн онгоцоор ниссэн ч цаг агаар тааламжгүй байснаас газардаж чадалгүй, цааш Ховд аймаг руу нисчээ.
Тиймээс Ерөнхий сайд өнөөдөр Ховд аймагт ажиллахаар болоод байна.
Хуваарь ёсоор өчигдөр Баян-Өлгий аймгийг зорих байсан ч тус аймагт цас их хэмжээгээр орж манан бууснаас онгоц хүлээн авах боломжгүй болж, нислэг хойшилсон. Гэвч цаг агаар өнөөдөр ч хүндхэн байснаас агаарын хөлөг зорьсон газартаа бууж чадсангүй.
Г.ДАРЬ