Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хөдөө сумдад энэ сарын 29-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хөдөө сумдад энэ сарын 29-нд эхэлнэ

Дорнод аймгийн Засаг даргын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг явуулах тухай а/129 дүгээр захирамжийн дагуу 2017 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ЦГ-ын замын цагдаагийн тасгийн дарга С.Батсүх, Дорнод аймгийн авто тээврийн төвийн дарга О.Пүрэв-Очир, Дорнод аймгийн татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, шинэчилсэн бүртгэл хөдөө сумдад 3-р сарын 29-нөөс эхлэх гэж байна. Харин аймгийн төвд 5-р сарын 17-ноос эхлэх бөгөөд энэ жилийн тухайд техникийн хяналтын үзлэгийн үнэ 1 дахин нэмэгджээ. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хөдөө сумдад 3-р сарын 29-нөөс 5-р сарын 12-ныг дуустал явагдахаар боллоо. Харин аймгийн төвд 5-р сарын 17-ноос эхлэн жилийн турш үргэлжлэх юм байна. Энэ жил техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдэж суудлын автомашин 20 мянган төгрөг, ачааны автомашин 30 мянган төгрөг, автобус 30 мянган төгрөг, нийтийн зориулалтай тээврийн хэрэгсэл 30 мянган төгрөг, такси 20 мянган төгрөг, механизм 30 мянган төгрөг, чиргүүл 10 мянган төгрөг болсон байна. Харин техникийн хяналтын үзлэгийн үеэр шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар олгох зэрэг бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Дорнод аймгийн хэмжээнд 16 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 10500 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт оржээ. Нэг үгээр бол нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь техникийн үзлэгт хамрагдсан байна. Тиймээс ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлын хүрээнд 4-с дээш жил татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлж хасалт хийлгэх боломжтой болжээ. Харин авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг 3-р сарын 20-ноос 6-р сарын 1-ны хугацаанд хураан авахаар болж байгаа юм. Өнгөрсөн онд авто тээврийн хэрэгслийн татвар төлбөрөөр 362 сая төгрөг төвлөрсөн бол энэ онд 345 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Дорнод аймагт техникийн хяналтын үзлэг т орсон нийт тээврийн хэрэгслийн 70 хувь нь орон нутгийн дугаартай, үлдсэн 30 хувь нь Улаанбаатарын дугаартай байна. Тиймээс Дорнод аймагт байнгын байдаг тээврийн хэрэгслийг орон нутгийн дугаартай болгож шилжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр орон нутагт орох орлого нэмэгдэнэ, нөгөө талдаа тээврийн хэрэгслийн татвар, төлбөр төлөгчид хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж