Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо живсэн “Севол” гатлага онгоцыг татаж гаргах ажиллагаа өнгөрсөн оноос эхэлсэн юм.
Живсэн хөлөг онгоцны зарим хэсгийг тэнгисийн усны гадарга дээр гаргаж ирснийг Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн мэдээлж байна.
Гатлага онгоцыг бүрэн татаж гаргахад найман өдөр болох ба хуурай газарт хүргэхэд дахиад хэдэн өдрийн хугацаа шаардлагатай гэдгийг Өмнөд Солонгосын далай тэнгисийн асуудал хариуцсан сайд мэдээлжээ.
Гатлага онгоцыг тэнгисийн гадарга дээр гаргаж ирэхэд давалгаа зөөлөн, салхи тогтоон байх шаардлагатай аж.
Хамгийн тохиромжтой нөхцөл байдал нь тэнгист салхины хурд 10 м/с, давалгааны өндөр метр хүрэхгүй байх үед хөлгийг усны гадарга дээр гаргах боломжтой гэнэ.
6825 тонн, 145 метр урт хөлөг онгоц 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд холбирч живснээс хойш тэнгисийн 40 орчим метрийн гүнд хэвтсэн билээ. Севол хөлгийн ослоор 300 гаруй хүн амь үрэгдсэнээс есөн зорчигчийн цогцсыг олж чадаагүй юм. Цогцос нь олдоогүй зорчигчдыг хөлөгтэй хамт живсэн гэж үзэн Севолыг татаж гаргахаар болсон билээ. Гатлага онгоцыг татаж гаргах төсөлд 85.1 тэрбум воныг Засгийн газраас төсөвлөж, Хятадын хувь нийлүүлсэн компани гардан гүйцэтгэж байна.
Б.ТУЯА
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES