Тайландын нийслэл Бангкок хотноо болсон шайбтай хоккейн “Asian challenge cup-2017” тэмцээнээс манай шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. Хоккейчид өчигдөр болсон аваргын төлөөх тоглолтод АНЭУ-ын багт 5-4 онооны харьцаагаар ялагдсан юм. Тэд хэсгийн эхний тоглолтод Сингапурын шигшээ багийг 13:0, Тайландыг 5:4, Малайзыг 10:5-аар хожиж, цомын төлөө АНЭУ-ын багтай тоглосон. Энэ жилийн цомыг өргөсөн АНЭУ-ын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос гадна БНСУ, Японы багтай тоглох эрхтэй болжээ.
“Asian challenge cup-2017” тэмцээний хүрэл медалийг тэмцээнийг зохион байгуулагч орны баг хүртсэн бол Малайз, Сингапур IV-V байрыг эзлэв.
Сүүлийн жилүүдэд манай хоккейчдын амжилт амжилт, түүхэн ялалтыг аваад байна. 2017 оны нэгдүгээр сард Шведэд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий “В” ангилалд Монголын баг хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн. Шайбтайн хоккейн тоглогчдоор багаа бүрдүүлсэн хоккейчид энэхүү тэмцээний дараа Японд болсон Азийн өвлийн тоглолтод оролцсон билээ. Тэгвэл өчигдөр/2017.03.23/ “Asian challenge cup-2017”-д дараагийн амжилтаа үзүүлж, дэд аварга боллоо.
Ч.БОЛОР