32 компанийн 55,154 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

32 компанийн 55,154 хувьцаа арилжжээ

2017 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 32 хувьцаат компанийн 55,154 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол "Еврофё Азиа” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.56% хувиар уналаа. 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3728 ширхэг үнэт цаас 346,378,590 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 843.2 нэгж болж 0.59%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,456,408,874,880 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж