Стресс тайлагч эргэлддэг тоглоом

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

Стресс тайлагч эргэлддэг тоглоом

Хавар болохтой зэрэгцээд ядарсан, уурласан бухимдсан стрессдсэн хүмүүс олширдог. Тэгвэл стрессээ тайлмаар байгаа хүмүүст санал болгох нэгэн тоглоомыг санал болгое. Stress Spinner нэртэй энэхүү тоглоомыг гартаа барьж эргүүлэх, эсвэл тавцан дээр тавин эргүүлж харах үед стресс багасдаг байна.

Гартаа барин хялбар эргүүлж, зогсоож болдог уг тоглоомыг сэтгэлээ тайтгаруулах, анхаарлаа төвлөрүүлэх, сандарч тэвдсэн мэдрэмжээ дарах зэрэг олон тохиолдолд ашиглахад үр дүнтэй байдаг байна.

Үнэ нь 19,99 ам.доллар ба онлайн дэлгүүрүүдээс хялбархан олж болно.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж