Видео контентын хамгийн том сайт болох YouTube сайтад нийтлэгдсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан контентын хажуу байрлалд томоохон брэндүүдийн зар сурталчилгааг гаргаснаас болж хүндхэн байдалд ороод байна.
Одоогоор HSBC банк, Их Британийн жижиглэн худалдааны Marks & Spencer, гоо сайхны хамгийн том компаниудын нэг L'Oreal Domino's Pizza Hyundai Kia зэрэг томоохон компаниуд зар сурталчилгаагаа YouTube сайтад өгөхөө түр зогсоогоод байна.
Google Ads дээр хяналт тавихдаа текст хэлбэрээр бичигдсэн контентын агуулгыг тодорхойлж шүүлтүүр тавих боломж байдаг ч видео контентын дотоод агуулгыг текст контентын адилаар шүүх боломж одоогоор байхгүй байгаа аж.
Тиймээс зохимжгүй контентын дэргэд компаниудын зар сурталчилгааг гаргасан энэхүү алдааг засах, дахиж гаргахгүй байх тал дээр анхаарч, видео контент шүүх алгоритм хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Т.МӨНХ