Ухаалаг гар утасны зах зээлийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Samsung компани уян дэлгэцтэй гар утас гаргах тухай таамаг мэдээ олон сарын турш үргэлжилж байгаа.
Тэгвэл уг шинэ загварын гар утсыг энэ оны сүүлээр гаргаж магадгүй талаар Өмнөд Солонгосын Korea Herald сонин мэдээлжээ.
Уг мэдээнд дурьдсанаар Samsung-гийн уян дэлгэцтэй ухаалаг гар утасны туршилтын загвар хэдийнэ гарсан ба цөөн тооны хэрэглэгчдэд өгч, сайжруулах санал хүсэлийг нь авч байгаа гэжээ.
Мөн энэ оны сүүлээр албан ёсоор худалдаанд гаргаж, ирэх 2018 онд олон тоогоор үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй тухай дурьдсан байна. Уг загварыг ямар байх талаар таамаг байдлаар хийсэн нэгэн видеог танд хүргэе.
Т.МӨНХ